11:28 PM

Өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл

Өмнөд хөрш Дундад иргэн улсийн нийслэл Бээжин явахаар боловоо билет ховроос болж Түмээ бидэн хоёр хятад вагонд суусан ашгүй өрөөндөө 2 монголтой давгүй сайхан явж ирлээ. Вокзал дээр буухад тосч авсан найз Му, Бони 2тоо баярласан шүү. За тэгээд буудалд бууж сайхан шүршүүрт орлоо... Ийм сайхан байдаг билүү хэмээн бодсоор өрөөндөө ортол нутгын гэх нэг ах хүү ороод ирсэн бүлт бүлт үсэрч өгч байна оо. Му маань вогзал дээр хальт танилцсан юм гэнэ. Бидний өрөөг яаж олоод ирсэн юм бүү мэд. Ярьж буй зүйл болоод гадаад пасспорт нь өмссөн хувцастай нь дүйхээргүй байлаа. Дипломат ногоон пасспорт ши'нгэний виз... Явсан газар болоод туулсан амьдралын сайн мэдэхгүй ч нилээн их зүйл үзсэн толгой гэдэг нь илт. Бас дээр нь бээжин дэхь хямд буудал, усан онгоцоор Япон явах гээд их зүйл ярьж өглөө. Яаг яах зорилготой ирсэн нь тодорхой бус... 2 хоногын дараа халамцуу ирээд Му-гаас мөнгө зээлээ ч гэж гуйж гарав.
-Ах нь яг маргааш өгнө өнөөдөр хонох газаргүй болчихлоо. Сая мөнгөө алдсан гээд уйлаад явж байгаа хүүхдээ тэвэрсэн монгол хүүхэнд бүх мөнгөө өгчихлөө...
Хүний нутагт яахав бид хэдээсээ л хонох газар, шил пүжиний мөнгө гуйхаас өөр яах билээ гэсэн бодлоор -Маргааш өгөөрэй гээд Му маань өгөв.//Гэхдээ бид маргааш өлгөө үүрээр шахуу аян замаа хөөх байлаа. Эр хүний замийн хүзүү уртаа гэж...
За гол яриандаа оръё.

Бээжин хүрэх вагон зам өөрөө Хятад улсийн амьдралыг тод товруун харуулж байлаа. Жалга тов гололгүй ногоо тарьсан өглөө эртлэн босоод ажилаа хийж буй хужаа, инээж буй хужаа, гунгилсан хужаа, ядарсан хужаа гээд л хэхэ.
Хүмүүсийн амьдрал тийм сайн биш харагдаж байсан ч улсын бодлого бол хүчтэй байгаа нь мэдрэгдэж эхэллээ. Том том хадан уулсаа цоолж /бараг голоор нь/ тавьсан төмөр зам, замын дагуух шинэ таримал моднууд энд л нөгөө ногоон хэрэм гэдгийг барьж байндаа сураг сонсохнээ цаад нөхдүүд чинь мод тариад тэрнийгээ гайгүй цаашид өөрөө амьдрах чадвартай болохоор нь улсдаа зардаг гэнэ шүү. Манайхан тэгэхгүй ч гэр хорооллын хүмүүс хашаанда ганц ганц мод тарьхад утаанаас салах гэж буй нийслэлд маань юунаас ч илүү хөрөнгө оруулалт болондоо...

Хогоор дүүрсэн хашаанд амьдарч, үржил шимгүй шар шавар болсон энэ газарт яаж ногоо тарьж амь зуух гэж яаж зовдог болоо.
Олон таван юм бодож толгой гашилсаар би явсаар бээжин суусаар...



Бээжин яах арга үгүй том хот байлаа... Хамгийн содон санагдсан зүйл бол метро, их хотын хүмүүсийн ачаалалыг даахар сайн зохион байгуулагдсан бөгөөд билет, чиглүүлэх самбар гээд л илт ойлгомжтой байхаар. Эхний үзвэр сонирхол нь юм хойно компьютерийн зах явахаар болов. Овоо том эд юм нилээн явлаа. Хятад хүн болсон хойно үнээ нэмж хэлнэ тэрнийн буулгах гэж би Жүди жүди-гэхээс өөр хятад хэлгүй нөгөө хятад нь it is lowest price -аас өөр үг мэдэхгүй ер нь наймаа хийхэд зарим газар нь хэлгүй надад хэцүү санагдсан. Метронд, дэлхийн парк дээр гээд монголчуудтайгаа нилээн хэд таарсаныг бодоод үзэхэд манайхан ийшээ их ирдэг янзтай, овоо ч наймаа хийж байгаа бизээ. Бээжин хотруу хямд зугаалах боломж бас байгааг олж харлаа. УБ хотооос Замын -Үүд вагонд суугаад эрээнээс автобусанд суугаад бээжин ороход 70.000 болж байна гэнэ шүү. Очоод 150-200 юаний буудалд буугад автобус метрогоор яваад байх боломжтой. Яахав гэрээс гарахдаа хямд аялах ёстой гээд өөртөө итгэчих хэхэ. За тэгээд хүн болгоны шахуу явдаг газар учир илүү ихийг нуршаад яахав. Хятадууд бол дийлэнхи нь өөдгүй новшнууд гэдгийг бас санах хэрэгтэй :D

p.s Эрээн орох алдад дугуй солин хэмээн нилээн удсан бөгөөд ингэж явсан туршлага багатай би морь харах шаардлага гарч нилээн гүйсэн ч хүлээхээс өөр сонголт байсангүй...цаашихдаа захимаар юм байнлээ хэхэ
Powerpoint Designer

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Twitter Facebook Favorites More