Малайз нь зүүн өмнөд Азид орших, 13 муж, 3 холбооны газар нутгаас бүрдэх улс юм. Нийт газар нутгийн хэмжээ нь 329,847 кв.км Нийслэл хот нь Куала Лумпур, холбооны засгийн газар Путражаяа хотод байрлана.
25 сая гаруй хүн амтай. Уг улс нь хоёр тусдаа хэсгээс бүрдэнэ. Нэг хэсэг нь Малайзын хойг дээр, нөгөө хэсэг болох зүүн Малайз нь Өмнөд Хятадын тэнгисийн зүүн талд байрлана. Малайз нь Тайланд, Индонез, Сингапур, Бруней, Филиппинтэй хиллэнэ. Тус улс нь экваторт ойрхон бөгөөд тропикийн уур амьсгалтай. гэхээс өөр мэдээлэлгүй байсан би бодохдоо английн клон байсан болохоор англи хэлээр тар тур гэдэг аа нэг ядуу залхуу хар нөхдүүд хөгжил мөгжил авах юмгүй гэж бодож байсан худал байлаа хэхэ. Хөгжиж буй орон гэдэг нь онгоцны буудалаас метрогоор явж куала лумпурын төвд буухад тэнгэр багандан баригдаж буй барилгууд, зам зэргээс харагдаж байлаа. Зам бол үнэхээр сайн ази-даа номер нэг гэж өөрсдийгөө магтаж англиар баруун солгойгүй бурж буй таксиний жолоочоос
сонслоо үнэхээр ч сайн юм.
Малайз, Энэтхэг, Хятад, Индонез, Тайланд,
Ёстой л 9 зүгийн 5 хэлийн амьтад холхисон орон. Малай үндэстэн нь Исламын шашин мохамед ах хүүг, Энэтхэг үндэстэнүүд Хинду шашин, Хятад Будда, Христийн сүм тус бүр зэрэгцэн байх бөгөөд манай бурхан хөөрхөн танай бурхан царай муутай
гэж хэрүүл гаргадаггүй юм байна. Энд амьдарч буй хүн дор хаяж 2 хэл, зарим нь бүр 4 хэлтэй гэж байна билээ. Би яг амаа ангайгаад харуул гэж хэлээгүй ч итгэсэн л дээ :). Энгийн 1 хужаа өвгөн мандарин, малай, англи хэлээр яриад байгаа юмдаа. Тэгэхлээр манайхаан хэлээ жаахан бэлдэхгүй бол би төв халх монгол хэлээр төгс ярина гээд суугад байвал хэцүү л юм байна билээ.
Согтууруулах ундаа, тамхи
Малайзад нилээн газраар нь явлаа овоо ч олон хүнтэй таарсан тэгэхэд шаал согтуу байтугай сэнгэнүүлсэн нөхөр ядаж ганц ч таарсангүй. Архи тамхиний хууль нь чанга, татвар
нь өндөр байдаг юм шиг байгаа юм. Уг нь бол нөхдүүд жимснээсээ нэрмэл гаргаал, тайланд вьетнамаас бөөн бөөн тамхи аваад ирж болох байсан ч тэгээгүй төрийн төмөр нударга доороо байлгадаг юм байна. Монголд 1900 гэдэг Kent тамхи 4500 орчим, Tiger шар айргыг 4000-аар авна /Монгол үнийн мэдэж байгаа биздээ саяхан хөл бөмбөг болоод зарим хүн бүр Улаанбаатарын бар фабны байршилыг меню-ны үнэтэй нь цээжээр мэддэг болсон сурагтай/ энийг бол үнэтэй гэж тооцож болно. Гайгүй сайхан оройн хоол идэхэд л 2000 болдог юмдаа. Энэ их хатуу бодлогыг гаргасан хуульчид, улс төрчид юутай буянтай хүмүүс вэ? Нилээн хэдэн жилийн өмнө санагдаж байна. Багабанди ерөнхийлөгч архи тамхиний онцгой албан татварыг 50%-иар нэмэгдүүлнэ гэсэн хуулийн төсөлд хориг тавьж байсан. Яагаад гэдэг нь тодорхой бус... Утга бол үнэтэй байвал бас зүгээрч юм шигээ
Powerpoint Designer


0 сэтгэгдэлтэй:
Post a Comment