3:04 PM

Интернэт+Мэдлэг=Мөнгө



Хэдүүлээ интернэт ашиглаад мөнгө олноо яг өнөөдрөөс… Мэдээллийн технологи өндөр хөгжсөн орнуудад инженер нь өмнөх ажлаа бардаггүй, зарим нэг нь чадахгүй мөртлөө хэрхэн хийлгэх аргаа сайн мэдэх учраас гадны орны инженерүүд авч ажиллуулахдаа тун дуртай цаадуул чинь. Нас хүйс, арьс өнгө огтхон ч хамаарахгүй шудрага өрсөлдөөн дэлхийн мэдээлэл технологийн салбарт хүчтэй өрнөж байна. Тэр өрсөлдөөнд
оролцож, гадны улс орнуудад байгаа ажлыг монголдоо татаж авчраад хийх нь эдийн засгийн асар их ач холбогдолтой. Та компьютерийн ямар нэгэн программ, программ хангамжийн аль нэг хэлийг сайн мэддэг, дээр нь англи хэлний бичгийн чадвар сайтай байхад л хөөрхөн мөнгө олоод байж болно. www.rentacoder.com линк дээр дараад хэсэг жаахан тэнээд үз.Register нь үнэгүй бас дээр нь business хаяг шаардахгүй. Энэхүү сайт нь яг яадаг талаар ярилцья. Site-ийн үндсэн эзэмшигчид нь америкууд бөгөөд хэн дуртай нь компьютер дээр хийж болох юу л байна тэр бүх ажлыг байрлуулсан байна. Тэрнийн яахав манайх мэтийн жаахан ядуудаа ордог орны гарууд (жишээ нь энэтхэг, хятад, хуучин соц байсан орны coder-ууд) хийх үнийн саналаа явуулна. Хэрвээ та өмнө нь хийж байсан ажилтай өөрийн гэсэн rating-тэй мөн хийж чадна гэж итгэл төрүүлэхээр хүсэлт тавьж байвал сонгогдох шиг амархан зүйл байхгүй. Өө нэрээ та чинь шинэхэн coder. Тиймээ хамгийн хэцүү зүйл бол энэ. Эхний ажилыг хийх гэж нилээн хугацаа туулна. Амжилтгүй болох олон ч санал явуулах байх... Гэхдээ энэ үеийг л даваад захиалагчийнхаа сэтгэлд хүртэл хийж чадвал чамд сайн үнэлгээ өгнө. За ингээл чи 10 ажил хийцэн байхад л чи биш ажил чамайг сонгож эхэлнэдээ. Энэ талаар ulzii_mijs@yahoo.com миний хаягаар холбоо барьж болох юм. За тэгээд амжилт хүсье. Монголын coder-ууд олон болох болтугай!
Powerpoint Designer

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Twitter Facebook Favorites More