1:47 PM

Монгол Дотуур Холбооны станц Mon 1.0

Дотуур холбоо гэдэг нь аливаа нэг байгууллагын тодорхой хүрээг хамарч, өөр хоорондоо үнэ төлбөргүй ярьж гарах шугамаа хамтран эзэмших боломжийг олгодог бага оврын станц дээр суурилсан системийг хэлнэ.



Судалгаанаас авч үзэхэд аливаа албан байгууллага томрохын хэрээр байгууллагын дотоод ярианы зардал нэмэгдэж байсан ба дундажаар нийт телефон ярианы 30 хувь байдаг.
Албан байгуулга нь дотуур холбоотой болсоноор байгууллагын холбооны зардалыг хэмнэх, ажлын бүтээмжийг өсгөх, цаг хугацаа хэмнэх боломжтой юм. 
       Дотуур холбооны станц олон төрөл байдаг ба хэрэглэгчийн ба холбох шугамын тоо, зэрэгцээ дуудлага зэргээс шалтгаалж 1000-10.000 ам долларын үнэтэй ба зарим станцын дотоод удирдлага ямар нэгэн байдлаар хязгаарлагдсан тохиргооны болон техник хангамжийн ямар нэгэн асуудал гарахад түүнийг засварлах хүндрэлтэй, боломжгүй байдаг. Энэхүү байдлыг харгалзан үзээд эх хэл дээр нарын мэргэжлийн түшинд зааварчилгаа бүхий өргөтгөх уян хатан боломжтой шинэ дэвшилтэт технологийн ашигласан дотуур холбооны станц угсрахыг зорьж түүнийгээ хэрэгжүүллээ.
Mon 1.0 станцыг өөрсдийн мэдлэг чадвар дээр үндэслэн цоо шинээр хийсэн. Хосломол энэ станц нь уламжлалт телефон хэрэглэгч ба интернет телефон хэрэглэгчид аль аль нь холбогдох бүрэн боломжтой.


Төв процессор санах ойн байгууламжийн хүчин чадлаас шалтгаалж хэрэглэгчийн тоо 20.000 хүртэл зэрэгцээ дуудлагын боловсруулалт 2000 хүртэл байх боломжтой. Мөн хэрэглэгчийн газар зүйн байрлалаас үл хамаарч өөрсдийн дотуур холбоог ашиглах боломжтойгоос гадна төгсгөлийн төхөөрөмж холбогдох аргачлал зэрэг нь уян хатан байна. Жишээлвэл: IP утас, USB утас, Smartphone, Softphone, энгийн телефон аппарат гэх мэтчилэн.
Дотуур холбооны станцад зориулсан дугаар цуглуулах, холбох, дугаарт анализ хийх, дүрст дуудлага, нэг дугаар дээр хоёр дуудлага зэрэг хүлээн авах ба хэрэглэгчийн дугаар, нэрийг оруулах засварлах, дуудлага шилжүүлэх, дугаар нуух, дуут шуудан идэвхжүүлэх, зэрэг 20 гаруй тохируулгын хэсэгтэй нээлттэй эхийн програм хангамж Asterisk дээр суурилсан  “Монгол Дотуур Холбоо 1.0” программыг хийсэн. 
Одоо энэхүү дотуур холбооны станцаар ШУТИС-ийн Улаанбаатар хотод байдаг бүх их дээд сургуулиудыг хооронд нь холбосон, цаашид Өвөрхангай, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар аймгууд дахь алслагдсан сургуулиудаа болох төлөвлөгөөтэй ажиллаж байна.


Астериск, Mon 1.0 нээлттэй эхийн системүүдийн талаар дэлгэрэнгүй судлах болон сонирхох зүйл байвал доорх хаягаар холбоо барьж болно.
ulzii_mijs@yahoo.com
Powerpoint Designer

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Twitter Facebook Favorites More