1:57 PM

LED Globe


Аливаа электрон тоног төхөөрөмжийн удирдлага тэр тусмаа харьцангуй нарийн функц гүйцэтгэдэг удирдлагын микропроцессорын систем байдлаар шийдэх нь илүү оновчтой байдгийг бид мэднэ. Учир нь микроконтроллёр нь программийн дагуу өөрийн системийг удирдах бөгөөд системийн программ хангамж ямар байхаас шалтгаалан янз бүрийн үйлдэл хийх боломжтой тул ердийн логик элементүүд дээр хийгдсэн төхөөрөмжөөс илүү уян хатан чанартай байдаг.
Ажиллагааны үндсэн зарчим нь агаар дээр биет бус байдлаар дэлхийн газрын зураг гүйлгэн үзүүлэх ба үүний тулд 20 ширхэг гэрлэн диодийг моторын тусламжтай эргэлдүүлж хугацааны зөв агшинд унтрааж асаан өгөгдлөө дүрсэлнэ. Энэ төхөөрөмжийг анх 1995 онд Боб Блик гэдэг хүн зохиож нийтд түгээсэн. Бусад дэлгэцээс давуутай нь илүү сонирхолтой ба “Persistence of vision” онолын дагуу хэрэгждэг. Механик скантай бөмбөрцгийг олон төрлөөр нэрлэдэг ба ихэвчлэн Led globus , LED display гэх мэтээр нэрлэдэг.
Ерөнхий ашиглагддаг элементүүд нь өндөр хурдтай, дуу чимээ багатай  цахилгаан мотор, өндөр давтамжийн микроконтроллёр , гэрлэн диодон багана, өнцөг мэдрэгч буюу байршил тодорхойлогч зэргээс бүрддэг.
Ц.Пүрэвсүрэн(puujee2016@yahoo.com)гийн хийсэн Гэрлэн диодон бөмбөрцөг.  
Powerpoint Designer

1 сэтгэгдэлтэй:

Anonymous said...

aiamar

Post a Comment

Twitter Facebook Favorites More