2010-12 сарын байдлаар бид IE, Firefox, Chrome, Opera, Safari, SeaMonkey, Camino хөтчүүдийг ашиглаж байна. Сүүлийн үед би өөрөө бусдаас хурдтай байгаа нь илт тул Google Chrome ашиглаж байна. Chrome-ийн нэг давуу тал бол translate.google.com буюу google өөрийн орчуулгын системийг шууд ашиглан гол томоохон 58 хэлийг өөр хооронд орчуулах боломжийг олгож байна. Ингэснээр бид дээрхи 58 хэлээр бичигдсэн сайтыг ямарч асуудалгүйгээр өөр хооронд нь хөрвүүлэн унших, ашиглах боломжтой юм. Зарим router, gateway, smart switch-үүд гэх мэт сүлжээний төхөөрөмжүүд бусад хэл дээр байх нь элбэг даа ялангуяа солонгос, хятад зэрэг улсаас манайд их төхөөрөмж орж ирдэг болсон цаг тэдгээрийн web interface-ээр тохируулахад илүү хялбар цаг хэмндэг учраас english firmware-ийг олох гэж цаг алддаг зарим нь бол бүр олддоггүй.
Герман хэл дээрхи сайт
Translate.google.com ашигалсан англи орчуулга нь
Google chrome-ийг ашиглан орчуулад тохируулчихвал бас л хөөрхөн цаг хэмнэж байна. Хэрэгтэй сайт-уудаа folder болгонд ангилаж bookmark хийвэл үр дүнтэй байдаг. Нийтлэл гэж баахан реклам маягын юм болчихлоо. Google мангас томрохын хэрээр интернэтийн эрх чөлөө гэдэг улам нэг зүйлд хамааралтай болж байндаа...
Powerpoint Designer
1 сэтгэгдэлтэй:
ter ch tiim shuu ene google mangas ih tomorch bn unetei unetei hool idel (web page)
Post a Comment