2:33 AM

Хятадын нийгэмийн хоригдол Нобелийн шагналт хүртжээ

Хятад улсын иргэн Liu Хiabo анхны нобелийн шагнал авсан хятад хүн боллоо. Тэрээр хятад улсын улс төрийн тогтолцоог буруу шааж, хүний эрхийн бодлогт өөрчлөлт хийхийг шаардсаны улмаас эсэргүү нэрээр шоронд хоригдож буй нэгэн гэнэ. Энх тайваны төлөөх салбарт алдар цуут нобелийн шагнал авсан хэдий ч шоронд хоригдож түүний эхнэр Liu Xia нь гэрийн хорионд байгаа ажээ.(Нобелийн шагналаас болж)
Тэрээр 1955
онд төрсөн бөгөөд түүний төрөөд удаагүй байхад нь Өвөр Монгол-руу гэр бүл нь нүүж ирсэн бөгөөд тэндээ баг дунд сургуульд сурч 17 настайдаа нутаг буцсан байна. 1976 онд хятадын Jilin их сургуульд утга зохиолын мэргэжилээр 1982 онд Бээжингийн Normal University-д мастерийн зэрэг хамгаалж тус сургуульдаа багшаар үлдэж 1988 онд докторын зэрэг авсан байна.
Liu Хiabo АНУ-ын Колумбийн их сургууль,

Норвегийн Ослогийн их сургуулиудад урилгаар лекц унших болсон байна. Тэрээр утга зохиолын мэргэжил эзэмшсэнээс гадна яруу найргийн бүтээлүүд гаргаж, орчин үеийн яруу найргийг сонирхон судалж байжээ. Энэ үедээ өөртэй нь ижил сонирхолтой ирээдүйн эхнэртэйгээ танилцсан байна. Тэд хамтдаа амьдрах болоод удаагүй байх үед нь буюу 1989 онд Тяньаньмэнийн талбайд оюутнуудын бослогыг нухчин дарсан аймшигт хэрэг явдал гарсан байдаг. Энэ хэрэг явдлын дараа тэрээр огт өөр хүн болсон. Түүний амьдрал эгнэгт өөрчлөгдсөн юм.”  гэж эхнэр нь хожим дурсаж байсан байна. Liu Хiabo 2008 онд Хүний эрхийн тунхаг бичиг бий болсны 60 жилийн ойгоор Хятадын засаг захиргаанаас Үндсэн хуулийн заалтыг дагаж мөрдөх, иргэдэд үг хэлэх эрх чөлөөг нь баталгаажуулах зэргийг шаардсан “Харт 08” хэмээх тунхагийг санаачлан интернэтэд тавьсан байна. 

 Liu Xiaobo-ийн шоронд хоригдож байсан шалтгаанууд
ХугацааШалтгаанҮн дүн
1989 – 1991Хувьсгалын эсэргүү Хятадын хамгийн чанга харуул хамгаалалттай шорон.
"Гэмээ ухаарсан захидал"-д гарийн үсэн зурсанаар суллагдсан
1995 –  1996Хүний эрхий болон үг хэлэх эрх чөлөөг хаагдуулсан 1989 оюутны бослогыг дарсаныг эсэргүүцсэний улмаас6 сар хоригдсон
1996 –  1999Нийгэмийн захиалгыг санхүүжүүлсэн3жил боловсролын лагерт хоригдсон. 1996 Liu Xia гэрлэв.
2009–2020"Харт 08" тунхагийг нийгэмийн сүлжээгээр бусдад түгээсэн.Jinzhou шоронд хоригдож байгаа
p.s
Хятад хүмүүс юутай азгүй хувьтай хүмүүс вэ? Хаа байсан газраа адлагдаж, хамгийн хямд хөдөлмөрийн хятад хүмүүс хийж, байгаль орчиноо хайр гамгүй ашигласанаас байгалийн тэнцвэр нь алдагдаж, хүмүүс нь мутацад орж...
Powerpoint Designer

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Twitter Facebook Favorites More