10:33 AM

НИЙСЛЭЛИЙН ХӨГЖИЛ БА МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ОНОВЧТОЙ ШИЙДЭЛ



Гоё нэртэй уралдаан зарлагдсан байна. Өөжи яаж дутах вэ гээд 1 шийдэл орууллаа. 




Хурууны хээ болоод царай таних технологоор өвчний түүх болон
хэрэгцээт мэдээлэл хүлээн авах

Улаанбаатар хот ойролцоогоор 1 сая хүн амтай. Яг одоо иргэний шинэчилсэн бүтгэл явагдаж байгаа бөгөөд хурууны  хээ болоод цээж зураг авч бүртгүүлж байна. Тэр өгөгдлийн санд хандах эрх тодорхой хүрээний байгууллагуудад нээлттэй байвал, мэдээлэл технологижсон хот болох өргөн боломжууд нээгдэж байна. Заавал картаар бус хурууны хээгээр таньж нууц үгээ оруулснаар ATM-аар үйлчлүүлэх, мөн гэмт хэргийн болоод шаардлагатай тохиолдолд хэн болохыг танихын тулд царай таних технологи ашиглан ажлаа хөнгөвчилж болох бүрэн боломж байна. Эмнэлэгт хүргэгдэж ирсэн хүний нүүрний зураг болоод хурууны хээг ашиглан таниулж бүх өвчний түүх болоод цусны бүлэг, харшил, антиботик мэдрэмж гэх мэтчилэн нэн тэргүүнд хэрэгтэй мэдээллүүдийг эмч нар цаг алдалгүй авбал хүнд зөв эмчилгээ, эмнэлэгийн анхны тусламжийг амжилттай үзүүлэх олон хүний алтан амийг аврах
боломжтой учраас үүнд тохирсон боловсронгуй бөгөөд маш богино хугацаанд ашиглаж болох мэдээллийг яаралтайгаар авах систем бий болгох нь чухал ач холбогдолтой юм.
Энэ нь цаашид нийтийн тээвэр, бүртгэл, татвар гэх мэтчилэн асар өргөн боломжууд гарна. Миний төсөөллөөр бол Жишээ нь:
Эрх бүхий цагдаагийн ажилтан хэрэгтэнг таних шаардлага гарахад тусгай төхөөрөмж, PDA бүр байя гэхэд гар утсаа ашиглан нүүрний зургийн дараад түүнийгээ WiFi эсвэл 3G гэх мэт өгөгдлийн сүлжээгээр дамжуулан бүртгэл бүхий серверт илгээнэ.. Сервэр зурганд боловсруулалт хийгээд МУ иргэний бүртгэлээс хайж олох ба ерөнхий мэдээлэл буюу овог нэр регистрийн дугаарыг авч түүнийг ЦЕГ-ийн хэрэг бүртгэлийн серверт хандаж хэрэгцээт мэдээллийг буцаан мессэж, тусгай албаны суваг, и-мэйл г.м маш олон байдлаар хүлээн авч болох юм. Ингэснээр асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа хожих зэрэг олон талын ач холбогдол араасаа дагуулна.

 Технологийн хувьд олон хүн хандах, түргэн боловсруулалт хийхэд grid computing ашиглан. Буруу таних магадлалтай бөгөөд үүнийг тухайн хүний серверт илгээгдэн ирж байгаа зургийг тухай бүрт нь нэмж түүнд боловсруулалт хийж өөрөө өөрийгөө хөгжүүлэх, neural networking зэрэг технологууд ашиглах юм.
Өгөгдөлийн сангийн зохион байгуулалтын хувьд Монгол улсын иргэний бүртгэл түүнээс салаалсан эрүүл мэндийн, хүчний, бусад хувийн секторууд гэж ангилж болох юм. Аюулгүй байдлын талаас зөвхөн эрх бүхий хуулийн этгээд зөвхөн өөрт хамаарах өгөгдлийн санд хандах юм.
Үүнийг улс орон болгон өөр өөрсдийн мэдээлэл технологийн хөгжлийн хүрээнд ашиглаж байгаа. Манайхан өөрсдөө хөгжүүлэх цаг болоод техних технологийн тохироо нь яг таарсан үе гэж  би бодож байна. Дээрхи асуудлуудыг шийдвэрлэхийн тулд түүнийг хэрэгжүүлэх олон практикийн арга замыг хайж дараах схем системийг боловсрууллаа. Үүнийг цаашид улам боловсронгуй болгож алба ажил практикт хэрэглэвэл улс орны хөгжилд тус нэмэр болно гэдэгт итгэж байна. Энэхүү саналыг хэрэгжүүлэхэд системийн болон дундын хэд хэдэн программыг хөгжүүлэхийн тулд одооноос эхлэх боловсруулах шаардлагатай бөгөөд үүнд чадварлаг мэргэжлийн баг бүрдүүлэх хэрэгтэй.
www.mit.mn сайтруу орж намайг дэмжээрэй. Шагнал нь өндөр юм байна билээ  

Powerpoint Designer

1 сэтгэгдэлтэй:

Anonymous said...

naiziin ene tusul laitai bolson blee II bairan dorson bsn te bayar hurgie amjilt!!!!

Post a Comment

Twitter Facebook Favorites More