8:21 PM

115

Өнөөдөр юу ч хамаагүй бичихгүй бол дотор бачимдаад нэг л бишээ. Төрийн төлөө огтоно боож үхнэ гэдэг нь надад тохиож байгаа юм байлгүй Ум майны бади хум.
Education index /Боловсролыг түвшин/, GDP/ҮНБ/ Life Expectancy Index /дундаж наслалт/, Adult Literacy Index /Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдсан байдал/, Gross Enrollment Index /Сургуулийн насны хүүхэдийн сургуульд хамрагдаж буй эсэх/ гэх мэт баахан тоо баримт цуглуулж байгаал тэрийгээ томъёонд оруулад HDI- human development index буюу хүний хөгжлийн индекс гэж гаргаж ирээд улс орнуудыг хөгжилөөр нь жагсаадын байна. Тэгсэн миний Монгол 182 орноос 115-д тууж явах юм. Эрс тэс уур амьсгалтай ч өргөн уудам тал нутагтдаа газрын дээр нь болоод доор нь буй баялаг нь бол хүнийхээ тоонд харьцуулвал дэлхийд 1 номерт бичигдэх биз. Тийм би алтан дээр суусан гуйлгачин хаа ч хэлнэ зүгээр. Гэхдээ миний Монгол яагаад ийм буурай дорой байна? Шалтгаан бас олон байх шиг байнаа Манж чин улсад удам судар овог нэрээ марттал дарлуулсан ч
Монгол угсаа, Монгол соёл, Монгол бичигээ хадгалж үлдэж чадсан ,түүний дараа Халх голын дайн болоод Сталины гараар эргүүлж байсан махны машинд
нийгэмийн сор болсон хүмүүсээ алдаж, социализм гээчийг байгуулах гээд амжилт олоогүй гээд мөн ч их шалтгаан байгаа. Улс орон минь хэсэгхэн хугацааны энэ эмх замбараа үгүй, авилга ихтэй, дорой боловсролын системтэй байдлаасаа амжилттай гарч чадвал хөгжлийн замдаа одоо л сайхан орох гэж байна. Үүний уншиж буй таньд баяр хүргэе! Улс орноо үсрэнгүй хөгжүүлэх, сайхан амьдрал яг голд нь байх боломж таньд олдож байна.
Powerpoint Designer

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Twitter Facebook Favorites More